Оксфордын англи хэлний толь бичигт долоон солонгос үг шинээр оров
Анд нөхдийн мэдээ
2025-01-13
Гурван сар тутам шинэ үг нэмдэг Английн Оксфордын толь бичиг энэ сарын 7-нд 500 гаруй үг нэмсний дотор солонгос соёлын нөлөөгөөр долоон үг орсон байна. Тухайлбал, “Squid Game 1” цувралд гардаг элсэн чихэр дээр хүнсний сода нэмэн хайлуулж хавтгайлаад голд нь янз бүрийн дүрс гаргаж хийдэг хатуу чихрийг хэлдэг далгона хэмээх үг толь бичигт оржээ. Мөн магнэ буюу гэр, байгууллага, хамтлагийн насаар бага гишүүнийг хэлдэг үг ч багтсан байна. Харин бусад нь норэбан буюу караокэ, хён, ака хён буюу том ах, жигэ буюу шөл, догбүгги буюу халуун ногоотой будааны боов, пансори буюу уламжлалт дуурь гэдэг үг юм. Ийнхүү 2021 оны есдүгээр сард мукбан, тэбаг зэрэг 26 солонгос үг англи хэлний алдартай толь бичигт орсноос хойш солонгос үг анх удаа нэмэгдсэн нь энэ болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.