NBA-гийн тамирчин байсан Демаркус Казинс Монголын багт тоглохоор гэрээ байгууллаа
Чихэнд чимэгтэй
2025-01-13
Хойд Америкийн саuсан бөмбөгийн лигийн (NBA) тамирчин байгаад 2022 онд зодог тайлсан Демаркус Казинс Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багтай гэрээ байгууллаа. Тус багийн эзэн Л.Наранбаатар “Бодонс спорт менежмент” компаниараа дамжуулан NBA-гийн хэд хэдэн тоглогчийг багтаа урьж авчрах хэлцэл хийж байгаагийн дотор Д.Казинс бий тухай өнгөрөгч сард цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан юм. Д.Казинс бол 34 настай, 211 см өндөр, NBA-н “Denver Nuggets”, “Sacramento Kings”, “New Orleans Pelicans” зэрэг хэд хэдэн багт тоглож байсан тамирчин юм. Тэрбээр АНУ-ын шигшээ багт багтаж 2014 оны Дэлхийн цом, 2016 оны Олимпоос алтан медаль авсан, NBA-гийн “All Star” шагналыг дөрвөн удаа хүртсэн шилдэг тамирчин билээ. Д.Казинс АНУ-ын сагсан бөмбөгийн лигээс зодог тайлсныхаа дараа Пуэрто Рико, Тайванийн багт тоглож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.