Энэтхэг: Хиндү шашны баярыг 400 сая хүн тэмдэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2025-01-13
Энэтхэгийн хиндү шашинтнуудын Кумбха Мела мөргөл Праяграж хотод өнөөдөр эхэллээ. 44 хоног үргэлжлэх энэ мөргөлд 400 сая хүн оролцох төлөвтэй байгаа талаар албаны хүмүүс мэдээлжээ. Энэ нь ариун Мекка хотыг зорьж хаж мөргөл хийдэг исламын шашинт хоёр сая хүнээс даруй 200 дахин их бөгөөд дэлхийн хамгийн олон хүн цугладаг шашны баяр юм. Энэ баярын үеэр энэтхэгчүүд Ганга, Яамуна, Сарасвати мөрөндөө шумбаж биеэ ариусгадаг уламжлалтай. Энэ нь дахин төрөхийн бэлгэдэл ажээ. Кумбха Мелаг жуулчид олноор сонирхохоос гадна Энэтхэгийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд цугладаг тул энэ жил Праяграж хот руу 90 тусгай галт тэрэг гаргасан байна. Мөн хамгаалалтын ажилтны тоог өмнөхөөсөө 50 дахин нэмж 50 мянга болгон, хиймэл оюун ухаанд суурилсан 2500 камер байрлуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.