Макүүчи зиндаанд барилдаж буй таван монгол бөх эхний барилдаандаа давав
Чихэнд чимэгтэй
2025-01-13
Токиод энэ сарын 12-нд эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Монголын 20 бөх дөрвөн зиндаанд барилдаж байна. Эхний өдрийн барилдаанд макүүчи зиндаанд барилдсан найман бөхийн тав нь давж, гурав нь уналаа. Хорь дахь башёдоо ганцаараа ёкозүна цолтой барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Вакатакакагэд, маэгаширагийн нэгд эрэмбэтэй Киришима Б.Лхагвасүрэн барууны оозэки Хоошёорюү С.Бямбасүрэнд, маэгаширагийн ес Oшома П.Дэлгэрбаяр маэгаширагийн 10 Тамаваши Б.Мөнх-Оргилд унав. Харин маэгаширагийн тав Чиёошома Г.Мөнхсайхан, 12 Онокацү Б.Чойжилсүрэн, 16 Тамашохо Э.Энхманлай нар япон бөхчүүдээр даваа авлаа. Э.Энхманлайгийн хувьд макүүчи зиндаанд анхны даваагаа авсан нь энэ юм. Харин жюүрёо зиндаанд барилдсан Миторюү Б.Төрболд давж, Дайшохо Ч.Шижирбаяр өвдөг шорооджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.