Лос Анжелест дэгдсэн их түймэр дунд ганц байшин шаталгүй үлджээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-13
АНУ-ын Лос Анжелес хотод түймэр дэгдэж орчин тойрноо сүйтгэсээр байгаа энэ үед ганц байшин галд өртөлгүй үлдсэн байна. Нэлэнхүйдээ үнс нурам болсон газарт гурван давхар цагаан байшин шаталгүй үлдсэн нь хог хаягдал боловсруулдаг “Waste Management” компанийн гүйцэтгэх захирал асан Дэвид Стейнэрийн эзэмшдэг байшин ажээ. Тэрбээр анх байшингаа бүрэн бетон хийцтэй бариулсны ачаар ийнхүү түймэрт өртөлгүй үлдсэн бөгөөд гал түймэр төдийгүй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай бат бөх бүтэцтэйгээр бариулсан тухайгаа эзэн нь ярьжээ. Байшингийн дээврийг хүртэл галд тэсвэртэй материалаар хийж, газар хөдлөлтөөс сэргийлж суурийг нэлээд сайн гүнзгий суулгасан байна. Түймэр дэгдсэн даруйд танилууд нь утасдаж санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэх бөгөөд Д.Стейнэр “Надад санаа зовох хэрэггүй. Харин орон байраа алдсан бусад хүмүүсийн төлөө залбираарай” гэж хэлж байсан гэнэ. Улмаар гал түймэрт орон гэрээ алдсан хөршүүддээ харамсал илэрхийлж байгаагаа тэрбээр хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.