images

Археологичид МУИС-ийн цөмийн физикчидтэй хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-13


    МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн захирал Б.Мөнхбат, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр байгууллагын судлаачид соёлын биет өвийг судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлахад цөмийн техник, технологийг нэвтрүүлэх эрдэм шинжилгээний судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах боломжтой болов. МУИС-ийн цөмийн физикийн судлаачид өмнө нь Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Археологийн хүрээлэнтэй анх удаа хамтарч ажиллах гэж буй нь энэ юм. Сонирхуулахад, 1965 онд байгуулагдсан тус төв нь бага энергийн цємийн физикийн суурь болон хавсарга судалгаа эрхлэн явуулдаг сургалт, эрдэм шинжилгээний байгууллага юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.