Хамба Д.Жавзандорж Ром, Венец хотуудад Монголын түүх, соёлын лекц уншина
Чихэнд чимэгтэй
2025-01-14
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж өнөөдрөөс эхлэн Итали улсад айлчилж байна. Ром, Венец хотуудад 16-ны өдөр хүртэл айлчлах тэрбээр тэнд ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэд болон италичуудад зориулан Монголын Бурханы шашин, түүх соёл, гүн ухааны талаар үнэ төлбөргүй лекц унших ажээ. Итали улс дахь Монгол улсын Элчин сайдын яамны мэдээлснээр, хамба лам өнөөдөр Ром хотын MAXXI музей, маргааш Сапиенцагийн их сургуулийн Дорно дахины судлалын номын сан, Ром хотын Үндэсний номын сан, 16-ны өдөр Венецийн Ка Фоскарийн их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнд лекц уншина.
Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.