images

Төвөд: Завропод үлэг гүрвэлийн хамгийн жижиг ул мөр олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   Хятадын эрдэмтэд одоогоос 170 сая жилийн өмнө Юрийн галавт амьдарч байсан завропод үлэг гүрвэлийн хамгийн жижиг ул мөрийг Төвөдийн Чамдо хотоос илрүүлснээ зарлалаа. Бээжин дэх Гео шинжлэх ухааны их сургуулийн профессор Шин Лида мөр судлалын шинжилгээгээр дор хаяж зургаан үлэг гүрвэлийн 8.8-15.5 см хэмжээтэй ул мөр илрүүлснээ ярьсан байна. “Завроподын ийм жижиг мөр маш цөөн олдсон байдаг. Өмнө нь Өмнөд Солонгост 12.2, Өвөр Монголд 11.5-13 см мөр олдож байсан нь Цэрдийн галавынх буюу Юрийн галавынхаас хэдэн арван сая жилийн хойно үеийнх юм” гэж Шин Лида хэлжээ. Завропод нь урт хүзүү, сүүл, жижиг толгой, дөрвөн хөлтэй, дунджаар 5-6 метр өндөр үлэг гүрвэл бөгөөд том биетэйнх нь мөр 20-30 см л байдаг аж. Харин хятад эрдэмтэд мөрийг нь олсон завроподынхоо өндрийг 2-3 метр гэж тооцоолсон байна. Тэд судалгааны энэ ажлаа олон улсын “Historical Biology” сэтгүүлийн өнгөрөгч 12 дугаар сарын дугаарт нийтлүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.