images

В.Зеленский Украинд Барууны цэрэг оруулах талаар Францын ерөнхийлөгчтэй ярилцжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, Барууны цэргийг Украинд оруулах талаар ярилцсан тухай AFP агентлаг мэдээлэв. В.Зеленский энэ талаар "Нэлээд нухацтай, нарийвчилсан яриа болсон" гээд "Бид батлан ​​хамгаалах тусламж, бусад төрлийн хамгаалалт, мөн зэвсгийн багцын талаар ярилцсан" гэж мэдэгджээ. Улмаар Барууны цэргийг Украинд байршуулах, боловсон хүчнийг сургах талаар ярилцсан тухайгаа онцолсон байна. Украины дайнд Барууны орнууд цэрэг оруулах шаардлагатай байгааг Э.Макрон хамгийн идэвхтэй илэрхийлсээр ирсэн юм. Тухайлбал өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд хуурай замын цэргээ илгээх боломжтой гэж хэлээд шуугиан тарьж байв. Гэсэн хэдий ч АНУ, Герман зэрэг НАТО-гийн томоохон орнууд Оростой шууд мөргөлдөөнд хүрэхээс болгоомжилж, цэрэг илгээхээс татгалзсанаар энэ яриа намжсан билээ. В.Зеленский мөн өнгөрсөн 2-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө Франц болон бусад орны цэргээс бүрдсэн энхийг сахиулах хүчнийг улс орондоо байршуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.