Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг 100 сая төгрөгөөр шагнав
Чихэнд чимэгтэй
2025-01-14
Батлан хамгаалах салбарын анги нэгтгэл, алба хаагчдын дунд өнгөрөгч 2024 онд хоёр үе шаттай зохион байгуулсан ур чадварын уралдааны шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Үүнд "Шилдэг анги"-иар Зэвсэгт хүчний 336 дугаар анги, "Шилдэг офицер"-оор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Тоон систем электрон автоматжуулалтын тасгийн мэдээллийн системийн инженер, ахмад Б.Мөнх-Учрал, "Шилдэг ахлагч"-аар Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн Сургалтын тасгийн сургалтын ахлах ахлагч Х.Түвшинбаяр, "Шилдэг ажилтан"-аар Батлан хамгаалахын их сургуулийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Д.Энхчимэг тус тус шалгарсан байна. Улмаар шилдэг ангийг 100 сая, шилдэг ахлагч, офицер, ажилтан алба хаагчдыг тус бүр таван сая төгрөгөөр шагнажээ. Мөн тэднийг гадаад улсад албан томилолтоор ажиллах болон сургалтад хамрагдах эрхийн бичгээр урамшуулсан байна. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт шагнал гардуулах үеэр "Салбарын алба хаагчдын улирал бүр хийж байгаа ажлыг нь үнэлж дүгнэнэ. Үнэхээр сайн ажиллаж байгаа анги, офицер, ахлагч нараа урамшуулж дэмжинэ. Муу ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх асуудлыг ярина. Ингэж сэлгэж, шинэ салхи оруулахгүй бол тогтонги байдалтай, сайн нь ч үнэлэгддэггүй, мууд нь хариуцлага тооцдоггүй байдлаар явахгүй" хэмээн ярьсан байна.
Гэрэл зургийг: "Соёмбо" редакц.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.