Европын холбоо Украинд 140 сая еврогийн тусламж үзүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2025-01-14
Европын холбооны комисс Украин улсад 140 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсноо зарлав. Тус комиссын албаны хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Оросын өдөөсөн түрэмгий дайн Украиныг сүйрүүлсээр байгаа тул 12.7 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна" гээд "Тусламжийн мөнгө хоол хүнс, орон байр, цаашлаад цэвэр ус, эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагдана” гэсэн байна. Мөн үүнээс гадна Украины дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш Молдав улсад 8 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Украинд дайн эхэлснээс хойш Европын холбоо Украин, Молдавт 1.1 тэрбум еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд үүний 1 тэрбум еврог Украинд, үлдсэн мөнгийг Молдав улсад зориулжээ. Украинд айлчилж буй Европын холбооны Хямралын асуудал эрхэлсэн комиссар Хажа Лабиб "Хүмүүнлэгийн тусламж нь хүний амь насыг аварч, улс орныг сэргээн босгоход зориулагдах бөгөөд бид цаашид ч Украины ард түмэнтэй хамт байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.