Япон: Тэвэрч тайвшруулж, унтуулж өгдөг үйлчилгээтэй кафе нээгджээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-14
Японы нийслэл Токио хотод үйлчлүүлэгчдээ тэвэрч тайвшруулах, эсвэл өвдгөө дэрлүүлэн унтуулах үйлчилгээ үзүүлдэг “Soineya” нэртэй кафе нээгджээ. Тус кафед мөн үйлчлүүлэгч хэн нэгэнтэй хамт унтахыг хүсвэл хажууд нь хэвтэж, ярилцаж, хамт нойрсож болдог аж. Үнэ ханшийн тухайд кафед 20 минут унтахад 3000 иен, шөнөжин, эсвэл 10 цаг унтвал 50 мянган иен, ажилтны өвдгийг дэрлэж унтах юм уу, 3 минут тэврэхэд 1000 иенийн үнэтэй ажээ. Мөн 1000 иенийн үнээр ажилтны нүд рүү нэг минут орчим ширтэх, эсвэл нурууг нь алгадаж нөхөрсөг дотно байдлаа илэрхийлэх үйлчилгээг авах боломжтой ажээ. Харин үйлчлүүлэгч ажилчдын эрхэнд халдахгүй байх, ялангуяа эмэгтэй ажилчдаа хамгаалахын тулд зөвшөөрөлгүй биед хүрэхийг хатуу хориглоно. Кафе нээгдсэний дараа үйлчлүүлэгчид болон цахим хэрэглэгчид голдуу эерэг үнэлгээ өгч байна. Тухайлбал нэгэн цахим хэрэглэгч "Өдөржин сунаж унатлаа ажиллаад орой гэртээ ирэхэд хүйтэн ор, хөрсөн хоолны үлдэгдэл л хүлээж байдаг. Хүнд халамж, тэврэлт шиг сайхан зүйл байхгүй" гээд, уг кафены үйлчилгээ гойд таалагдсан тухайгаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.