images

Д.Трампын ойрын туслах Илон Маскийг Цагаан ордноос хөөнө гэж амлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   Цагаан ордны тэргүүн стратегич асан, Дональд Трампын ойрын туслах Стив Бэннон шинэ ерөнхийлөгчийн дотнын хүнээр тодроод буй Илон Маск руу таагүй үг хэлэхдээ “Би чамайг Цагаан ордноос хөөнө” гэжээ. Тэрбээр Италийн Corriere della Sera сонинд өгсөн ярилцлагадаа "Илон Маск гэж сонин этгээдийг би тангараг өргөх ёслолоос өмнө хөөж явуулна. Ерөнхийлөгчийн сонгуульд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болохоор нь л тэвчсээр ирсэн, одоо чадахгүй" гэжээ. Улмаар Өмнөд Африк руугаа буцвал таарна. Энэ дэлхийд арьс өнгөөр нэгнийгээ хамгийн их ​​ялгаварлан гадуурхдаг өмнөд африк хүн Америкийн үйл хэрэгт яагаад хошуу дүрэх ёстой юм бэ?” гэсэн байна. И.Маскт дургүйцэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа С.Бэннон “Тэрний цорын ганц зорилго бол их наядын хөрөнгөтэй болох. Компаниа хамгаалах, илүү их мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй болсон хүн. Тэгээд баялгаар дамжуулан эрх мэдэлд хүрэх зорилготой” хэмээн ихэд бухимдангуй ярьсан байна. И.Маск өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжиж, Бүгд найрамдах намд 277 сая доллар хандивласан бөгөөд сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Д.Трамп түүнийг Засгийн газрын Үр ашигтай байдал хариуцсан газрын даргаар томилсон юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.