images

“TikTok” платформд юу тохиолдов?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны гуравдугаар сард Хятадын “ByteDance” компанийн “TikTok” платформыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус улсад хаах, эсвэл платформоо өөр компанид худалдахыг эзэмшигч компанид нь тулгасан хууль баталсан билээ. Улмаар АНУ-д 170 сая хэрэглэгчтэй “ByteDance” компани шат шатны шүүхэд хандаж ялагдсаар энэ сарын 10-нд Дээд шүүхээр орсон юм. Тэгвэл АНУ-ын Дээд шүүх тус компанийг энэ сарын 19-ний өдөр гэхэд платформоо худалдахгүй бол “TikTok”-ыг АНУ-д хаах шийдвэр гаргажээ. Ингэснээр ирэх даваа гарагаас эхлэн АНУ-ын иргэд “TikTok” аппликэйшнийг гар утас, цахим төхөөрөмж дээрээ татаж авах, хаяг нээх боломжгүй болно. Учир нь, өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-нд тус улсын эрх баригчид энэ сарын 19 гэхэд аппликэйшний сангаасаа "TikTok"-ийг устгах мэдэгдлийг "Apple", "Alphabet" компаниудад хүргүүлсэн юм. Мөн “TikTok” хаягтай хүмүүст шинэ мэдээлэл харагдахаа больж аажмаар энэ платформ хэрэглээнээс гарах болж байна. Хэдийгээр АНУ-ын интернэт хостноос уг платформыг ашиглахыг хориглож байгаа боловч VPN ашиглах нь ч үр дүнд хүрэхгүй ажээ. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөх бөгөөд тэрбээр ерөнхийлөгч болбол “TikTok” платформыг хориглохгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Тиймээс Ж.Байдены баталсан хууль нэг хоног хэрэгжих эсвэл “TikTok” АНУ-ын зах зээлээс бүрмөсөн хасагдах эсэх нь ирэх долоо хоногт эцэслэн шийдэгдэх бололтой. Өөрөөр хэлбэл, энэ платформд суурилан бизнесээ хөгжүүлсэн нөлөөлөгчид, тус компанийн АНУ дахь салбарт ажилладаг 7000 хүний хувь заяа Д.Трампын шийдвэрээс шалтгаалах нь тодорхой болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.