Хонконгоос 2025 онд ниссэн онгоц Лос Анжелест 2024 онд газарджээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-14
Хонконгийн үндэсний агаарын тээврийн “Cathay Pacific” компанийн “Boeing 777” онгоц Хонконгод шинэ жил гарсан хойно буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний 00:21 цагт АНУ-ын баруун эргийн Калифорниа мужийн Лос Анжелес хот руу нисчээ. Нислэгийн турш цагийн есөн бүсийг дамжиж Номхон далай дээгүүр 12 цаг ниссэн онгоц дээд тал нь 11.2 километрийн өндөрт дунджаар 1100 км/цагийн хурдтай явжээ. Онгоц Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардахад тэнд 2025 он хараахан болоогүй, 2024 оны 12 дугаар сарын сүүлчийн өдөр дуусаагүй, 31-ний оройн 8:30 цаг болж байв. Шинэ оны үеэр цагийн зөрүүгээс болж нислэгийн буух цаг нисэх цагаасаа он дамжин “ухрах” тохиолдол цөөнгүй тохиолддогийн 2025 оны нэг жишээ энэ болжээ.
Зургийн эх сурвалж: www.flightaware.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.