ОХУ: Анх удаа онгоцонд сууж буй эмэгтэйд юу тохиолдов?
Анд нөхдийн мэдээ
2025-01-14
ОХУ-ын Владикавказ хотын нисэх онгоцны буудалд нэгэн эмэгтэй ачаа тээшний туузан дамжуургыг зорчигчдын зам гэж андуурч орсон явдал гарчээ. Их Британийн “Daily Star” сонины мэдээлснээр энэ сарын эхээр Владикавказын нисэх буудлаас Москва руу нисэх S7 онгоцны зорчигчдыг бүртгэж байх үед ахимаг насны эмэгтэй ачаа тээшээ жинлүүлж, тийзээ авсны дараа тээш урсаж ордог туузан дамжуурга дээр гарч зогсон ачааны бүхээг рүү явж орохыг ажилчид анзаараагүй байна. Туузан дамжуургаар ачааны бүхээг рүү явж орох үед толгой нь тулж хойш саван унах чимээнээр бүртгэлийн ажилтнууд түүнийг анзаарч дохио өгснөөр хамгаалалтын ажилнууд дамжуургыг унтрааж уг эмэгтэйг өргөн гаргаж авчээ. Эмэгтэй хүнд гэмтээгүй бөгөөд түүнийг нисэх буудлын эрүүл мэндийн төвд хүргэж анхны тусламж үзүүлсэн байна. Эмэгтэй анх удаа онгоцонд сууж үзэж байгаа бөгөөд ачаа орж буй замаар зорчигчид бас ордог гэж андуурсан тухайгаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.