Сүүлийн таван жилд Монголд төрөлт огцом буурчээ
Чихэнд чимэгтэй
2025-01-15
2024 онд улсын хэмжээнд амаржсан эхчүүдийн тоон мэдээг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн онд манай улсад 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд төрүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 6.6 мянгаар буурсан үзүүлэлт аж. Сонирхолтой нь, мөн оны тавдугаар сард хамгийн олон буюу 5000 хүүхэд төрсөн бол нэгдүгээр сард хамгийн цөөн буюу 4700 хүүхэд төржээ. Мөн нийт эхчүүдийн 154 нь гэртээ амаржсан байна. 2020 онд Монголд 75.7 мянган эх амаржсан ч энэ тоо 2024 онд 57.3 мянга болж, сүүлийн таван жил дараалан буурсан байна. Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар Монгол улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.