images

Дональд Трампын нэр дэвшүүлсэн Засгийн газрын гишүүдийн сонсгол эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-15


   АНУ-ын шинэ Засгийн газрын гишүүдэд нэр дэвшсэн хүмүүсийг Конгрессын дээд танхим болох Сенатаас батлах сонсгол өнөөдөр эхэллээ. Сенатын 100 гишүүний 53 буюу олонх нь Бүгд найрамдах намынх тул Д.Трампын нэр дэвшүүлсэн хүмүүс сонгогдох магадлал өндөр байгаа аж. Хамгийн эхний сонсголд АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдад нэр дэвшсэн Даг Коллинз, Батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалд нэр дэвшсэн Пит Хэгзэт оров. П.Хэгзэт бол 44 настай, “Fox News” телевизийн хөтлөгч байсан хүн бөгөөд сонсголын үеэр зарим асуултад алдаа гаргасан ч сайд болох магадлал өндөр байна. Мөн өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний тагнуулын газрын дарга, Ерөнхий прокурор, Хууль зүй, Дотоод хэрэг, Тээвэр, Эрчим хүчний сайд, Төсвийн удирдлагын газрын даргад нэр дэвшигчдийн сонсгол болно. Харин маргааш Сангийн яам, Дотоод хэргийн яам, Орон сууц, хотын хөгжлийн яамны сайд, Холбооны мөрдөх товчоо, Хүрээлэн буй орчныг хамгаалах газрын даргад горилогчдыг сонсголд оруулах ажээ. Засгийн газрын гишүүдийн сонсголыг ирэх даваа гарагт болох тангараг өргөх ёслолоос өмнө дуусгах ёстой юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.