Ардын жүжигчин П.Цэрэндагва цэргүүдэд лекц уншина
Чихэнд чимэгтэй
2025-01-15
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва цэргийн алба хаагчдад эх оронч үзэл, хандлагын талаар лекц уншихаар болжээ. Батлан хамгаалах яам энэ оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” хэмээн зарласан бөгөөд түүнийг салбартаа хамтран ажиллахыг урьсан байна. Улмаар сайд С.Бямбацогт өчигдөр түүнийг хүлээн авч уулзан, батлан хамгаалах салбарын энэ оны бодлого, зорилтын талаар танилцуулжээ. Ахмад жүжигчин мөн эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хүн байхын утга учир, тусгаар тогтнол, үндэсний дархлаа зэрэг өргөн сэдвээр цэргүүдтэй ярилцах ажээ. "Мандухай сэцэн хатан" киноны Ибрай тайш, "Хатанбаатар" киноны Манлай баатар Дамдинсүрэн, Авар, "Тамгагүй төр" жүжгийн Эгрэгэ өрлөг, "Атга нөж" жүжгийн Хөхөчү зэрэг олон түүхэн жүжиг, кинонд дүр бүтээсэн тэрбээр энэ жил 77 нас хүрч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.