images

Монгол улс 2024 онд Узбекистанаас 128 тонн усан үзэм авчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-15


   Узбекистаны Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол улс 2024 оны 1-11 дүгээр сард тус улсаас 128 тонн усан үзэм, 80 тонн алим импортоор авсан байна. Өнгөрсөн онд Узбекистан улс зөвхөн усан үзмийн экспортоос 174.7 сая, алимны экспортоос 14.4 сая доллар олжээ. Тус улсын жимсний экспортын дийлэнх нь бүс нутаг дотроо байдаг аж. Тухайлбал, өнгөрсөн онд нийт 205.5 мянган тонн усан үзэм гадаадад нийлүүлсний ихэнхийг Орос, Казахстан, Киргизстан, Беларусь, Монгол, Украинд гаргасан бөгөөд ердөө 334 тонн нь бусад зах зээлд оногдож байна. Мөн 44.1 мянган тонн алим экспортолсны дийлэнхийг Казахстан, Орос, Киргизстан улсууд худалдаж авсан бол 356 тонныг нь бусад улс авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.