АНУ-аас Монголд 150 сая долларын ипотекийн санхүүжилт олгоно
Чихэнд чимэгтэй
2025-01-16
АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорац Монголын ипотекийн корпораци (МИК)-д 150 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг тус улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээллээ. Энэ санхүүжилтийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой айл өрхүүдийг дэмжих, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацаас дэмжлэг үзүүлсэн төсөлд 114 улсын 200 гаруй сая хувь хүн, аж ахуйн нэгж хамрагдаж, үр ашгийг нь хүртээд байна. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 9.2 их наяд байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.