Беларусь улсаас Монголд жил бүр 5000-7000 жуулчин ирдэг
Чихэнд чимэгтэй
2025-01-16
Монгол улс Беларусь улсаас жил бүр 5000-7000 жуулчин хүлээн авдаг тухай тус улсад суугаа Монголын элчин сайд Б.Баярсайхан "БельТа" агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Энэ бол чамлахааргүй тоо" гээд “Хоёр улсын иргэд хоорондоо 90 хоног хүртэл визгүй зорчдог. Yзэсгэлэнт сайхан байгальтай Монголд беларусьчууд аль болох олноор, харин монголчууд Беларусьт ойр ойрхон зочлоосой. Беларусь хүн монгол хүнтэй адилхан зочломтгой" гэжээ. Улмаар Монгол улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан гэдгийг тэмдэглэсэн байна. Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр “Бид хоёр улсын харилцаа, харилцан зорчих боломжийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.