Буудлагын ихэр тамирчид УАШТ-д амжилттай оролцов
Чихэнд чимэгтэй
2025-01-20
Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний 2025 оны буудлагын УАШТ Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв болон Буянт-Ухаа спортын ордонд дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд Я.Марал мөнгөн медаль хүртэж, УАШТ-ий насанд хүрэгчдийн төрөлд хоёр дахь медалиа авсан бол түүний ихрийн өрөөсөн Я.Маргад тусгай байр эзэлжээ. Тэд ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид юм. Харин энэ төрөлд алтан медалийг ОУХМ О.Есүгэн авч, УАШТ-ий долоон түрүүтэй болсон бол ОУХМ Э.Нандинзаяа хүрэл медаль хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.