"Netflix-"ийн кинонд хөөмийч, бөө хайж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-20
АНУ-ын Калифорниа хотод төвтэй "Netflix" компани Монголын эзэнт гүрэн болон Чингис хааны ууган хүү Зүчийн тухай олон ангит кино бүтээхээр жүжигчдээ Монголоос хайж байгаа билээ. “Mongol Film Distribution” болон “Filmbridge” компанийн захирал Н.Цогтбаяр уг киноны манай улс дахь сонгон шалгаруулалтыг хариуцаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сараас жүжигчдийн танилцуулга болон 10-15 гэрэл зургийг [email protected] буюу өөрийн цахим шуудангаар хүлээн авч байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ахин “Фэйсбүүк” хуудсандаа зар нийтэлсэн нь, кинонд Тэв тэнгэр бөөгийн дүрд тоглох жүжигчин болон монгол хөөмийч, дуучин сонгон шалгаруулах тухай байв. Тэв тэнгэрт тоглох жүжигчин 55-60 настай байх бол монгол хөөмийч нь маш чадварлаг хөөмийлж, дуулдаг 50-иас дээш насны эрэгтэй хүн байх ажээ. Түүнчлэн англи хэлийг ойлголцох хэмжээнд сурсан бол давуу тал болно гэжээ. Кинонд Чингис хаан, Бөртэ хатан, Сархан хатан, Тэмүжин, Зүчи, Сүбээдэй, Цагаадай, Өгөдэй, Бат, Алага Бэхи, Толуй, Тоорил ван, Жамуха нарын дүрд 15-50 настай монгол жүжигчдийг хайж байгаа бөгөөд жүжигчид ярианы англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.