images

Өмнөд Солонгост хоёр дахь жилдээ монгол киноны өдөрлөг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-20


   Өмнөд Солонгосын Пусан хотын кино ордонд “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийг ирэх сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулж, найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ”, П.Дэлгэрбаярын “Тойрог”, О.Цэгмэдийн “366 дахь өдөр”, М.Төгөлдөрийн “Мөнхөө” зэрэг уран сайхны болон баримтат кинонуудыг үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ нийт найман удаагийн үзвэрийг зохион байгуулах аж. Монголын Кино урлагийн зөвлөл уг арга хэмжээг Өмнөд Солонгосын "Ханнарэ" соёлын сан, Монгол улсаас Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.