Хоошёорюү огт уналгүй долоо давбал ёкозүна болно
Чихэнд чимэгтэй
2025-01-20
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлснаар 1993 оноос хойш 32 жилийн дараа сүмогийн дээд цолтой бөхгүй башё үргэлжилж байна. Хацү башё дундаасаа өнгөрч эхний найман барилдаан дууссан энэ үед Казахстаны бөх, маэгаширагийн барууны 14 дүгээрт эрэмбэтэй Кинбозан ганцаараа 50 хувийн амжилт буюу качикоши хийлээ. Түүний араас Монголын Чиёошома Г.Мөнхсайхан долоон даваа, нэг унаатай хоёрдугаарт орж байна. Харин өчигдрийн барилдаанд оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн Шоодайд, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил Кинбозанд, Оохо Котозакүрад унаж зургаан даваа, хоёр унаатай болов. Ингэснээр Хоошёорюү ирэх долоон өдрийн барилдаанд огт уналгүй бүгдэд нь давбал нийт 13 даваатай болж ёкозүна цолны болзол хангана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.