Монголд гадаадын 30 киноны зураг авалт хийхийг зөвшөөрчээ
Чихэнд чимэгтэй
2025-01-20
2024 онд Австрали, АНУ, Франц, Япон, Итали, Мальта зэрэг 13 орны уран бүтээлчид Монголд зураг авалт хийх хүсэлт гаргажээ. Монголын Кино урлагийн зөвлөл эдгээр хүсэлтийг хэлэлцээд 30 төсөлд зураг авалтын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна. Эдгээрийн тав нь баримтат кино, 11 нь баримтат нэвтрүүлэг, нэг нь олон ангит кино, тав нь телевизийн нэвтрүүлэг, нэг нь сурвалжилга, нэг нь хөгжмийн дүрс бичлэг, дөрөв нь сурталчилгааны зураг авалт, нэг нь реалити шоу, нэг нь телевизийн мэдээ ажээ. Эдгээр зураг авалтын үеэр Монголын нутаг дэвсгэрт нийт хоёр их наяд төгрөг зарцуулагдахаар төсөвлөгдөж, улсын тэмдэгтийн хураамжаар нийт 10 сая төгрөг төвлөрүүлээд байна. Сонирхуулахад, Кино урлагийн зөвлөл 2022-2024 онд Монголд зураг авсан гадаадын 72 кино уран бүтээлд зөвшөөрөл олгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.