Өвөр Монгол: Алшаа аймагт тэмээн харвааны тэмцээн болов
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошуунд энэ сарын 16-нд тэмээн харвааны наадам болсон талаар “China Daily” сонин мэдээлжээ. Тэмээн харваа нь Хятадын мужийн түвшний соёлын биет бус өвийн жагсаалтад орсныг энэ тэмцээний нээлтийн үеэр албан ёсоор зарласан байна. Тэмээн сүргийн тоогоороо Өвөр Монголд тэргүүлдэг Алшаа аймгийн малчид тэмцээнд үндэсний дээл хувцсаа өмсөн ирж оролцжээ. Сонирхуулахад, 2018, 2023 онд Алшаа аймагт Тэмээний их наадам хийж тэмээн харваа, богино зайн уралдаан, тэмээний ноосоор дээс томох, ингэ саах зэрэг 19 төрлийн тэмцээн зохион байгуулж байв. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон Бадайн жарангийн говьд Алшаа аймгийн малчид хавар, зуны улиралд 68 мянган тэмээ хариулдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.