Уругвай: Хөшөөн дээр үг бичиж сүйтгэсэн эмэгтэйг саатуулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
Уругвай улсын Малдонадо мужийн захиргаа "Пунта-дель Эстегийн гар" хэмээх алдартай хөшөөг гэмтээсэн этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулж хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдэв. Хүний гарын хурууны дүрс бүхий энэ хөшөөг 1982 онд жуулчид хамгийн ихээр зорин ирдэг Пунта-дель Эсте амралтын газрын ойролцоох далайн эрэгт босгосон юм. Гэрэл зургаас харахад уг хөшөөний хуруун дээр "CR7 Би чамд хайртай" гэсэн үгийг испани хэлээр томоор сийлсэн байна. “CR7” гэдэг нь нь Португалын хөлбөмбөгчин Криштиану Рональдуг нэрлэдэг үг бөгөөд эдгээр үгийг арилгахад хэцүү лакан будгаар бичсэн байна. Үг бичсэн тус улсын иргэн 30 настай А хэмээх эмэгтэйг цагдаагийн байгууллага даруй саатуулжээ. Хөшөөн дээр бичсэн үгийг арилгаж хуучин хэвэнд нь оруулахад 170 мянган уругвай песо буюу 3800 доллар шаардагдах бөгөөд хотын захирагч Хавьер Карвахал хэлэхдээ "Хөрөнгө мөнгөнөөс гадна нэлээд цаг хугацаа зарцуулна” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.