images

Дональд Трамп тангараг өргөөд 100 хоногийн дотор Хятадад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа 100 хоногийн дотор Хятадад айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсоор  уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай “Wall Street Journal” сэтгүүл түүний ойрын эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ "Д.Трамп Ши Жиньпин нар удахгүй нүүр тулан уулзана” гээд “Хэрэв энэ айлчлал бүтэхгүй бол Ши Жиньпинийг АНУ-д урина” гэжээ. Д.Трамп, Ши Жиньпин нар олон жил сайн харилцаатай явж ирсэн юм. Тэд анх 2017 оны дөрөвдүгээр сард Флорида мужид нүүр тулан уулзаж байсан бол мөн оны 11 дүгээр сард Д.Трамп Хятадад төрийн айлчлал хийж, Ши Жиньпинтэй Бээжинд уулзан Хориотой хотоор аялж, Бээжинд дуурийн тоглолт үзэж байсан юм. Өнөөдөр болох Д.Трампын тангараг өргөх ёслолд Ши Жиньпиний тусгай элчээр Хятадын дэд дарга Хан Жэн оролцоно. Тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч "Бид АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллаж, яриа хэлцэл хийж, харилцаагаа сайжруулахад бэлэн байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.