Премьер лигийн түүхэн дэх хамгийн урт хугацаатай гэрээг байгууллаа
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
Английн “Manchester City” баг хөлбөмбөгчин Эрлин Хааландтай 2034 оныг хүртэл 9.5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Ийнхүү 2034 онд 34 нас хүрэх Э.Хааландын байгуулсан гэрээ Премьер лигийн түүхэн дэх хамгийн урт хугацаатай нь болж байна. Түүний өмнөх дээд амжилтыг эзэмшигч Коул Палмэр 2023 оны наймдугаар сард “Chelsea” багтай есөн жилийн гэрээ байгуулж байв. Норвеги гаралтай Э.Хааланд 2022 онд “Manchester City” багт 2027 оныг хүртэл таван жилийн гэрээ байгуулж орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 126 тоглон 111 гоол оруулаад байна. Энэ амжилт нь "Manchester City" клубын түүхэнд 15 дугаарт бичигдэж байгаа юм. Э.Хааландын гэрээний үнийн дүнг олон нийтэд хараахан зарлаагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.