images

Хятад: Дэлхийн хамгийн өндөр гүүр ашиглалтад орох дөхжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   Хятадын Гуйжоу мужийн Хуажянь цавд Бэйпан голын дээгүүр тавьж буй гүүрийн барилгын ажлын 80 хувь нь дуусаж, өнгөрөгч баасан гарагт төслийн сүүлийн шатны ажил болох 215 тонн жинтэй ган төмөр бэхэлгээг суурилуулж эхэлжээ. Ингэснээр 2022 онд барьж эхэлсэн тус гүүрийг энэ онд ашиглалтад оруулах боломж бүрдэв. Голоосоо 625 метр өндөрт барьж буй 1.4 км урт тус гүүр Хятадын хамгийн өндөр “Shanghai Tower” (632 м) барилгатай бараг чацуу аж. Мөн гүүр ашиглалтад орвол тус муж дахь Бэйпанжян гүүрийг давж дэлхийн хамгийн өндөр, уулын гүүрнүүдээс хамгийн урт нь болж дээд амжилт тогтоох юм. Түүнчлэн Люжи-Анлун чиглэлийн хурдны замын гол хэсэг болох тул цав дундуур явах хугацаа нэг цаг байсныг хоёр минут болгож эрс бууруулах аж. Сонирхуулахад, гүүрний даацын үндсэн элемент болох ган төмөр хийц нь ойролцоогоор 22000 тонн жинтэй  буюу гурван Эйфелийн цамхагтай тэнцэх гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.