images

Завхан: Тосонцэнгэл суманд дулааны цахилгаан станц ажиллаж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-20


   Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдаж буй “Тосон” дулааны цахилгаан станцын есөн мВт чадалтай эхний блокийг ашиглалтад оруулж, энэ сарын 17-ны өдөр Монголын цахилгаан дамжуулах нэгдсэн сүлжээнд амжилттай залгажээ. Нийт 30 мВт хүчин чадалтай уг станцын төсөл “ЖЕМ групп” компанийн харьяа “Тосон Энержи” компанийн 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжиж эхэлсэн юм. Станцын эхний блок ашиглалтад орсноор Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, цаашлаад баруун бүсийн эрчим хүчний  найдвартай эх үүсвэр болно. Уг станцад утааны хаягдлыг хамгийн бага түвшинд барих зориулалттай тоос шүүлтүүр суурилуулснаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, нүүрс бага зарцуулдаг зуух ашиглаж байгаа ажээ. Ингэснээр нүүрсний хэрэглээг 30-40 хувиар бууруулах бөгөөд Могойн голын уурхайгаас нүүрсээ хангана. Төслийн барилгын ажилд орон нутгийн 200 гаруй иргэнийг оролцуулж түр ажлын байр бий болгосон бөгөөд станц ашиглалтад орсны дараа 50-60 байнгын ажлын байр бий болох ажээ. “Тосон Энержи” компани станцын цаашдын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.