images

Монгол, Туркийн Батлан хамгаалах яам хамтран Улаанбаатарт дроны үйлдвэр барина

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-20


   Монгол улсын ерөнхийлөгчийн Туркэд хийсэн айлчлалын үеэр хоёр улс батлан хамгаалахын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж Монголд дроны үйлдвэр байгуулах талаар ярилцжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мэдээлсэн бөгөөд Монгол улс дотоодын цэргийн техникийг орчин үеийн болгоход анхаарч байгаа аж. Иймд Туркийн Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр тус улсын “Baykar” дэвшилтэт технологийн компанийн “Bayraktar TB2” дроны үйлдвэрийг Улаанбаатарт байгуулахаар болсон байна. Мөн тус компанийн үйлдвэртэй ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр танилцжээ. 1986 онд байгуулагдсан "Baykar" компани 2004 оноос байлдааны зориулалттай нисгэгчгүй онгоц буюу дрон хөгжүүлсэн байна. Монголд үйлдвэрлэх гэж буй “Bayraktar TB2” дроны анхны туршилтыг 2014 онд хийж, 2015 онд Үндэсний цагдаагийн газартаа худалджээ. Улмаар 2018 онд Катар, Украинд, 2020 онд Азербайжан, 2021 онд Польшт нийлүүлсэн аж. Харин 2023 онд дараагийн загвар болох “Bayraktar TB3” дроноо бүтээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.