images

Дональд Трамп албан тушаалаа авангуут хууль бус цагаачдыг нэн даруй гаргана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп албан тушаалдаа орсныхоо дараа хууль бус цагаачдыг албадан гаргах томоохон ажиллагаа явуулах төлөвтэй байна. Тэрбээр 18-ны өдөр NBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Хууль бус цагаачдыг даруй албадан гаргах нь миний нэн тэргүүний зорилт байх болно" гэжээ. Харин энэ ажиллагааг хаанаас эхлэхээ дурдаагүй ч ерөнхийлөгч асан Барак Обамагийн улс төрийн бааз, Ардчилсан намын түшиц газар болсон Чикаго хотыг нэн тэргүүнд онилно хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг ярилцлагад Д.Трампын мөн хэлснээр албан тушаалаа авсан эхний өдрөө тэрбээр Мексик, Канадын экспортын татварыг 25 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн түүнээс гадна 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээнийг дэмжигчдэд өршөөл үзүүлэх, трансжендэр цэргийн албан хаагчдыг АНУ-ын армиас хасах захирамжууд гаргах ажээ. Цаашлаад дэлхийн хамгийн том виртуал валют болох биткойныг үндэсний стратегийн хөрөнгө болгон нөөцлөх, Холбооны засгийн газрын ажилтнуудын зайнаас ажиллах явдлыг зогсоох зэрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.