images

Туркийн жимс, ногоог хамгийн их авдаг улс нь АНУ, Герман

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   Туркийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 2024 онд 36.2 тэрбум доллар болсон талаар тус улсын Гадаад худалдааны нийгэмлэг мэдээллээ. 2023 оныхтой харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 3.3 хувиар өссөн бөгөөд Туркийн нийт экспортын 16 хувийг эзэлж байна. Үүнд жимс, хүнсний ногооны экспорт өнгөрсөн оныхоос 1.2 хувиар өсч 2.7 тэрбум доллар болсон бол хатаасан жимснийх 0.8 хувиар өсч 1.9 тэрбум болжээ. 2024 онд Туркийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь АНУ, Герман байв. Тухайлбал, Герман улс Туркээс хатаасан жимс, түүнтэй төстэй бүтээгдэхүүн авахад 247.3 сая доллар зарцуулсан бол АНУ 429.4 сая доллароор жимс, хүнсний ногоо импортлон авсан байна. Хотоор авч үзвэл Истанбул хот 637 сая долларын жимс, хүнсний ногоо хилийн чанадад борлуулсан бол тус улсын гурав дахь том хот Измир 481.6 сая долларын бүтээгдэхүүн борлуулсан хэмээн Туркийн “Anadolu” агентлаг өнөөдөр уламжиллаа.            

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.