“Nokia” ухаалаг байхаа болив
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
“Nokia” брэндийг эзэмшигч Финландын HMD Global корпораци энэ нэрээр ухаалаг утас үйлдвэрлэх, борлуулахаа зогсоосноо зарлалаа. Люксембургийн “Smart Connect GL” компанийн эзэмшилд байдаг тус корпораци албан ёсны сайтаасаа “Nokia” брэндийн ухаалаг утаснуудыг хассан бөгөөд одоо зөвхөн өөрийн үндсэн HMD брэндийн “Key”, “Arc” загварын ухаалаг утаснуудыг борлуулах болжээ. Харин дардаг товчлууртай “Nokia” утаснууд худалдаанд хэвээрээ байна. Компанийн сайтад өнөөдөр ийм ангиллын 40 гаруй загвар худалдаалагдаж байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар HMD корпораци хуучны алдартай “Nokia” брэндийн нэрийг ашиглан өөрийн шинэ ухаалаг утаснуудыг зах зээлд танилцуулах зорилгодоо хүрсэн бөгөөд цаашид “Skyline”, “Fusion”, “Aura”, “Pulse” хэмээх брэндүүдийг зах зээлд нийлүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.