images

Ятга хөгжмөөр магистр хамгаалжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-01-20


   Хуучнаар Хөгжим бүжгийн коллеж буюу С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол улсын Консерваториос ятга хөгжмийн анхны магистр төрөн гарлаа. Тус консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн магистрант Г.Энххүслэн өнгөрөгч баасан гарагт ийнхүү цолоо амжилттай хамгаалж сургуулиа төгссөн бөгөөд тэрбээр Монгол улсын Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн шавь юм. Харин түүний концертмейстер багшаар МУК-ийн ҮХМС-ийн концертмейстер Э.Отгончимэг ажиллаж иржээ. Хөгжим бүжгийн коллежид 2012 онд буюу одоогоос 13 жилийн өмнө элссэн Г.Энххүслэн ятга хөгжмөөр магистр хамгаалахаар сургуульдаа дахин хоёр жил суралцсан байна. Тэрбээр дотооддоо төдийгүй олон улсын тайзнаа Монголын хөгжмийн зохиолчдын цөөнгүй бүтээлийг тоглосон бөгөөд Евразийн үндэсний чавхдаст хөгжмийн “Кубок Байкала” олон улсын уралдааны Гран-При шагналыг хүртэж байв. Түүний магистр хамгаалсанд баяр хүргэж соёл судлаач, хөгжимчин Д.Ганпүрэв “Жангар” туулиас хайлж, Алтай ятга бэлэглэжээ. Түүний гэр бүлийн хүн, Г.Энххүслэнгийн багш Ч.Мөнх-Эрдэнэ 1988-1994 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн ятга хөгжмийн ангид суралцаж төгссөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.