Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд тамирчид шахуу хуваариар өрсөлдөж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-20
Өмнөд Солонгосын Чонгсон хотод эхэлсэн Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах 2025 оны цуврал тэмцээнд манай найман тамирчин оролцсоноос хоёр нь алт, мөнгөн медаль хүртсэн билээ. Тэд эх орондоо ирээд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатарт болсон насанд хүрэгчдийн УАШТ-д оролцоод, өнөө өглөө дараагийн тэмцээндээ мордлоо. Монголын багийн бүрэлдэхүүнд Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар, О.Сайханжаргал, Б.Баярмаа нар багтаж буй бөгөөд тэд 23-25-ны өдрүүдэд Швейцарын Саас-Фээ хотод болох тэмцээнд оролцоно. Дэлхийн цомын цувралын дараагийн тэмцээнүүд I сарын 31-II сарын 2-ны өдрүүдэд Францын Шампань он Вануаз, II сарын 21-23-ны өдрүүдэд АНУ-ын Лонгмонт, II сарын 27-III сарын 1-ны өдрүүдэд Канадын Эдмонтон хотод тус тус болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.