П.Мөрөн “Дакар ралли”-д Монголоос оролцсон 13 дахь тамирчин болов
Чихэнд чимэгтэй
2025-01-20
Монголын мото спортын тамирчин П.Мөрөн Саудын Арабын Биша хотноо 14 өдрийн турш болсон 7500 км зайн “Дакар ралли-2025” бартаат замын уралдаанд 76 дугаар байранд шалгарлаа. Энэ нь түүний анхны “Дакар ралли” бөгөөд нийлбэр дүнгээр 135 тамирчнаас ийм амжилт үзүүлжээ. Мөн тэрбээр Монголоос “Дакар ралли”-д уралдсан 13 дахь, мотоциклоор оролцсон долоо дахь тамирчин болж түүхэнд тэмдэглэгдлээ. 46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монгол улсаас анхлан 2013 онд Гавьяат тамирчин Д.Болдбаатар, ОУХМ Н.Лхамаа нар оролцсон бол 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар тус тус уралдаж байв.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.