images

АНУ: Цасан сийлбэрийн ДАШТ-д Монголын баг түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-21


   АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод дөрөв дэх удаагийн Дэлхийн цасны баяр энэ сарын 15-26-ны хооронд болж байна. Баярын үеэр болсон Цасан сийлбэрийн ДАШТ-д Монголын “Шонхор” баг “Дуу хоолой” бүтээлээрээ түрүүлжээ. Тус тэмцээнд АНУ, Канад, Дани, Финланд, Энэтхэг, Испани зэрэг 12 улсын баг оролцсон бөгөөд дэд байрт Мексик, гуравдугаар байрт Тайванийн сийлбэрчид орсон байна. Б.Говьсайхан, Б.Цэрэндаш, А.Ихбанди нарын бүрэлдэхүүнтэй манай баг “Дуу хоолой”  бүтээлээрээ дэлхийн дулааралд ан амьтан, байгаль хүчин мөхөстөж буйг харуулжээ. Сонирхуулахад, энэ сарын 6-9-ний хооронд Хятадын Харбин хотод болсон Олон улсын цасан сийлбэрийн 27 дахь удаагийн тэмцээнд З.Ганжаргал, Х.Алтанхүү, Т.Баттулга, Т.Жанарбек нар баг "Өрсөлдөөн" бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн билээ.

"Шонхор" багийн "Дуу хоолой" бүтээл.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.