images

Боб Диланы дууны үгийн ноорог 500 мянган доллароор зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-21


   Утга зохиолын Нобелийн шагналт, дуучин, жүжигчин Боб Диланы "Mr.Tambourine Man" дууны үгийн ноорог АНУ-д болсон дуудлага худалдаагаар 508 мянган доллароор зарагджээ. BBC агентлагийн мэдээлснээр, Julian's Auctions байгууллагын зохион байгуулсан дуудлага худалдаагаар түүний бүтээлүүд, хувийн цуглуулгаас 60 гаруй эд зүйлийг борлуулсан байна. Эдгээрээс түүний бичсэн хоёр хуудас дууны үгийн ноорог хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ юм. "Mr.Tambourine Man" дуу нь 1965 онд нийтийн хүртээл болсон "Bring It All Back Home" цомогт анх орсон бөгөөд гарсан даруйдаа АНУ болон Их Британид хит болсон юм. Мөн дуудлага худалдаагаар 1968 онд Б.Диланы зурсан тосон будгийн зураг 260 мянган доллар, тоглож байсан гитар 222250 доллар, 1987 онд "Hearts Of Fire" кинонд тоглохдоо өмссөн "Levi's" жинсэн хүрэм 25400 доллароор зарагдаж байв. Тэрбээр 2016 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн анхны дуучин болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.