Монголын шатрын шигшээ багт хэн хэн шалгарав?
Чихэнд чимэгтэй
2025-01-21
Монголын шатрын холбооноос энэ сарын 15-19-ний өдрүүдэд Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Олон улсын шатрын холбооноос тогтоосон эрэмбийн эхний 25-д орсон эрэгтэй, эмэгтэй монгол шатарчдаас ирүүлсэн мэдүүлгийн дагуу тэмцээнд шилдэг 20 шатарчин өрсөлдсөн байна. Таван өдрийн турш болсон тэмцээнээс 2025 онд тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх эмэгтэйчүүдийн шигшээ багт Олон улсын мастер, Их мастер Б.Мөнгөнтуул, Их мастер Т.Мөнхзул, Их мастер Ү.Үүрийнтуяа, Шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нар багтаж буй бол эрэгтэй багт Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, М.Амилал, Г.Амартүвшин, Шатрын холбооны мастер Н.Содбилэгт нар шалгарав. Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар шигшээ багийн дасгалжуулагчийг сонгохын хамт шигшээ багт нэр дэвшсэн тамирчдыг батламжилж, гэрээ байгуулах ажээ. 2026 оны Үндэсний шигшээ багт нэр дэвших шатарчид 2025 оны УАШТ-ий анхан шат, хагас шигшээ, шигшээ шатны бүх шатарчныг тэгш хамарсан нэгдсэн тэмцээнээс сонгогдоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.