Хятад: Хүн шиг тэгш алхаж чаддаг робот бүтээв
Анд нөхдийн мэдээ
2025-01-21
Хятадын Шэньжэнь хотын “Engine AI” компани яг хүн шиг алхаж чаддаг "SE01" нэртэй робот бүтээснээ танилцуулж бичлэгийг нь нийтэлжээ. “YouTube” сувагт байршуулсан 40 секундын бичлэгт 170 см өндөр хүн дүрст робот гудамжинд хүмүүстэй зэрэгцэн алхаж явааг харуулсан байна. Хажуугаар нь өнгөрч буй хүмүүс роботын алхааг сайшааж, гар утсаараа хамт зураг авахуулж буй нь харагдана. Энэ талаар цахим хэрэглэгчид “Хүн дүрст роботуудаас хамгийн зөв, тэгш алхаатай нь” гэсэн байна. Роботыг бүтээсэн судалгааны баг хамтарсан модуль боловсруулж, роботын уян хатан байдал, оюун ухааныг сайжруулахын тулд хиймэл оюуны сургалтад хамруулж, мөн даган дуурайх сургалтыг хослуулан хөгжүүлсэн байна. Улмаар "Nvidia” болон “Intel”-ийн хос процессор, харааны мэдрэлийн сүлжээний дэвшилтэт системийн гурван багц өндөр нарийвчлалтай стерео камераар тоногложээ. Энэ нь нарийн төвөгтэй орчинд объектийг шууд таних, дүн шинжилгээ хийх боломжтой болгосон байна. Түүнээс гадна хөнгөн цагааны хайлшаар бүтээсэн тул бат бөх, жин хөнгөн гэнэ. SE01-ийг судалгаа, боловсрол, сургалтаас гадна үйлдвэрлэлийн орчинд ашиглах боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.