Япон: Их аварга Хакүхогийн зочилж байсан сүмд олон хүн очих болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-21
Япон улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг цорын ганц Төвөдийн сүм бол Цамбалин буддын сүм ажээ. Сүүлийн үед энэ сүм Японы цахим орчинд зураг авхуулахад тохирсон үзэмж, хосоо олоход аз авчирдаг гэдгээрээ нэрд гарч хүний хөлд дарагдах болсон байна. Учир нь, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Лхас хотын Жохан сүмийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дуурайлган барьсан уг сүмийн чулуун шат, улаан ногоон өнгийн дарцаг, алтан шаргал дээвэр, модон улаан гүүр, тэдгээрийн өнгө үзэмж залуусыг ихээхэн татдаг ажээ. Мөн энэ сүмийг Японд амьдардаг монголчууд зорьж очих нь элбэг бөгөөд Хакүхо М.Даваажаргал аварга зочилж байсан гэнэ.
Эх сурвалж: "Mainichi" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.