images

Дональд Трамп цагаачдын бичиг баримт хүлээн авдаг аппликэйшний ажиллагааг зогсоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-21


   Хууль бус цагаачдын урсгалыг хааж, тэднийг албадан гаргахаа амласан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авмагцаа цагаачдын бичиг баримт хүлээн авч ярилцлагын цаг захиалдаг “CBP One” аппликэйшний ажиллагааг түр зогсоов. Засгийн газрын харьяа уг аппликэйшнээр өмнө нь өгсөн захиалга мөн бүгд цуцлагдсан байна. “CBP One”-аар дамжуулан тус улсад нэвтрэх хүмүүсийн тоо сард ойролцоогоор 30 мянга байжээ. Хууль бус цагаачдын эсрэг хатуу байр суурь баримталдаг Д.Трамп цагаачдад ханддаг одоогийн тогтолцоог халах ёстой гэсэн байр сууриа ийн харуулав. АНУ-д нэвтрэх боломж нь ийнхүү хязгаарлагдаж байгаа тул Мексикийн хилийн хотуудад ярилцлага өгөх цагаа хүлээж буй цагаачид бухимдлаа илэрхийлсээр байна. Тус улсын Дотоод яамны ажилтан хэлэхдээ, "CBP One" аппликэйшнээр дамжуулан орогнол хүссэн иргэдийн тоо 300 мянга даваад байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.