Монголын зэрлэг амьтдыг хамгаалахад АНУ тусална
Чихэнд чимэгтэй
2025-01-21
АНУ-ын Невада мужийн Рено хотноо өнгөрсөн долоо хоногт аргаль хонийг хамгаалах олон улсын үзэсгэлэн болжээ. Үзэсгэлэнд оролцсон Монголын төлөөлөгчид АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Загас, зэрлэг амьтдын албаныхантай уулзаж, зэрлэг амьтдыг хамгаалах хууль тогтоомжийг мөрдүүлэх, хууль бус худалдааг хянах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцсон бөгөөд АНУ-ын Загас, зэрлэг амьтдын алба Монгол улсад дорвитой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Үзэсгэлэнгийн үеэр Монголын “Аргаль агнуур судлалын төв”-ийн тэргүүн С.Амгаланбаатарыг АНУ-ын "Wild sheep foundation" сангаас олгодог 2025 оны “Шилдэг амжилтын төлөөх шагнал”-аар шагнасан байна. С.Амгаланбаатар нь аргаль хонины судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний болон сурталчилгааны 60 гаруй өгүүлэл бичиж, олон улсын болон үндэсний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн, Монголд уулын туруутан судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Аргаль хонь нь Монгол орноос гадна Дундад Ази, Төв Азийн орнуудаар тархсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.