images

Дундговийн хүү тав дахь удаагаа дэлхийн аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-22


   Дундговь аймгийн төвийн "Цэгц билиг" сургуулийн долоодугаар ангийн сурагч Э.Аялгуу тав дахь удаагаа цээж тооллын дэлхийн аварга боллоо. Тэрбээр энэ сарын 19-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон Цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс тав дахь удаагийн аваргын цомоо хүртжээ. Э.Аялгуу соробан сампингаар 2018 оноос хойш тасралтгүй хичээллэж, 2019-2023 оны хооронд олон улсын тэмцээнээс дөрвөн удаа алтан, нэг удаа мөнгөн цом авч байсныг Дундговь аймгийн ЗДТГ Фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн байна. Түүний оролцсон энэ удаагийн тэмцээнд монгол хүүхдүүд таван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль, 14 алтан цом, хоёр хүрэл цом, дөрвөн “Flash Anzan Champion” цом хүртжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.