images

Онцгой байдлын албанд "Старлинк" төхөөрөмж өгчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-22


   Онцгой байдлын алба хаагчид гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхдээ харилцаа холбоог тасралтгүй найдвартай байлгаж, мэдээллийг шуурхай дамжуулах нь нэн тэргүүний үүрэг байдаг. Тэгвэл “Юнител” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хиймэл дагуулын “Старлинк” интернэт төхөөрөмжийг өчигдөр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газарт хүлээлгэж өгчээ. “Старлинк”-ийн сүлжээ өнгөрсөн оны гуравдугаар сараас Монголд нэвтэрсэн бөгөөд алба хаагчид сүлжээгүй газарт үүрэг гүйцэтгэх тохиолдолд төхөөрөмжөө асаан өндөр хурдны интернэтэд холбогдож, мэдээллийг ийнхүү шуурхай дамжуулах бололцоотой болж байна. Онцгой байдлын албанд өмнө нь мөн "Старлинк" төхөөрөмжийг “Старлинк Номад” компани хандивлаж байжээ. Дашрамд дурдахад, Монгол улсын Засгийн газар Францын “Thales Alenia Space” компанид хиймэл дагуул бүтээлгэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь Монголын гамшгийн менежмент, онцгой байдлын үед авах арга хэмжээг сайжруулан, өргөн зурвасын интернэт сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилготой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.