images

Монголын балетчин хүүхдүүд Токиод

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-22


   "World Ballet Grand Prix Tokyо-2024" олон улсын уралдааны бүх төрөлд алтан медаль хүртэж байсан Монголын өсвөрийн балетчид Японы Токио хотод очоод байна. Энэ жилийн тэмцээнд тэд 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр багийн хоёр, гоцлол дөрвөн үзүүлбэртэй оролцохоор уралдааныг зорьжээ. Дэлхийн 39 орны балетчид оролцож буй энэ удаагийн тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт өчигдөр Токио хотын “Mitaka City Hall”-д эхэлж, балетчид сургалтад хамрагдсан талаар Япон улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам мэдээллээ. Гурван өдрийн турш явагдах уралдаанд Монголын балетчин охидыг Монголын үндэсний балетын сургуулийн багш Ч.Ганчимэг, Ц.Жаргалан, Т.Энхсүрэн нар дасгалжуулна. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын балетын алдартай бүжигчин Д.Алтанхуяг ажиллах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.